Жолооны үнэмлэхийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэвлэнэ
Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан тул гурван сарын хугацаатай түр үнэмлэх олгож байгаа талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээлсэн билээ.
Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д заасан “Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.” гэсэн байдаг.
Үүнийг үндэслэн шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож Монгол Улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.
Тэгвэл жолооны үнэмлэх хэвлэлт ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэвлэгдэж эхэлнэ гэдгийг эх сурвалж хэлэв.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: