НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд К.Крафтыг нэр дэвшүүлжээ

5c70e84a95baaНҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд Келли Крафтын нэрийг дэвшүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

АНУ-аас Канадад суугаа Элчин сайдын албыг хашиж буй К.Крафтыг уг албанд нэр дэвшүүлж буйдаа баяртай байгаагаа Д.Трамп мөн илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, К.Крафт АНУ-ыг өндөр дээд түвшинд бүрэн төлөөлөх чадвартай ажээ.

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампыг дэмжиж буйгаа К.Крафт илэрхийлж байсан бөгөөд түүнийг 2017 онд АНУ-аас Канадад суугаа Элчин сайдаар томилж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч урьд нь Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хезэр Науэртийг НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд нэр дэвшүүлж байсан билээ. Харин Х.Науэрт нэр дэвшихээс татгалзаж буйгаа энэ сарын эхээр мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих