Н.Номтойбаяр: Би С.Мөнхчулууныг дэмжинэ
НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналыг авч, хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “таалаагүй”. Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзаад зогсоогүй намаасаа хөөсөн. Түүнийг намын бодлого дагаагүй гэх шалтгаанаар МАН-ын гишүүнчлэлээс хассан.
Нам бус болсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад дахин нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэгвэл түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэмжихээ илэрхийлжээ. Н.Номтойбаяр “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун МАН-ын дарга У.Хүрэлсүхэд таалагдаагүй нь түүнийг өөрийн гэсэн бодлого, зарчимтай гэдгийг тодорхойлно. Xар дансанд орсон би намгүй болсон C.Мөнхчулууныг дэмжинэ ээ. “Бодлого” гээчийг нь cөрж дахин нэр дэвш! Амжилт хүсье” хэмээн цахим хуудсанаа бичжээ.
Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдааныг энэ сарын 26-нд товлоод буй.
shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Манангийнхан бие биеээ дэмжиж байна. Үхтлээ зууралдах нь дээ энэ Номгүй баяр гуай. Концессийн мөнгөө төл дөө муу хулгайчаа