Хахууль авч байгаад баригдсан “Шинэ эхлэл” сургуулийн захирлыг 10 сая төгрөгөөр торгожээ

51

Өнгөрсөн оны аравдугаар сард Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр АТГ-аас саатуулсан.

Түүнийг 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлсэнийхээ төлөө ээж Н.Оюун-Эрдэнээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан үндэслэлээр Л.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих