Өнөөдөр Д.Сумъяа тэргүүтэй таван бөх барилдана

48
Германы Дюссельдорф хотноо өнөөдөр жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхлэх билээ.  Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 93 орны эрэгтэй 362, эмэгтэй 244, нийт 606 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 жүдоч барилдах юм.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 15:30 цагаас эхэлнэ. Манайхаас эхний өдөр 5 бөх барилдах учиртай.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д бөх барилдсангүй. Харин 66-д Ё.Басхүү барилдах юм. Манай бөх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Гвиней Бисау улсын бөх Цезар Диоготой барилдахаар оноолт таарчээ.

48 кг-ын жинд Г.Наранцэцэг барилдана. Обервартын нээлттэй тэмцээнд түрүүлж, Парист хүрлийн төлөө хүч үзсэн манай бөх энэ удаад С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Дюссельдорфт 48 кг-ын Японы Тонаки Фүна, Солонгосын Кан Юү Жон, Казахстаны Г.Отгонцэцэг зэрэг шилдгүүд оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манайхаас Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар зодоглож байгаа.  Л.Сосорбарамын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Австри, Хонгконгийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Б.Хорлоодой С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Францын Королайнтай барилдана.

57 кг-ын жинд Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа зодоглож байна. Манай бөх С хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлээ. Хоёрдугаар тойрогт Орос болон Австрийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.


URL:

Сэтгэгдэл бичих