В.Путин илтгэл тавих үеэрээ ямар үгийг хамгийн олон хэлсэн бэ?
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон жил тутмын илгээлтээ Холбооны хурал буюу парламентдаа өнгөрсөн лхагва гарагт тавьсан билээ. 1 цаг 27 минут үргэлжилсэн илгээлтэд В.Путин 9796 үг хэлсэн бөгөөд илгээлтийн үеэр хамгийн ойр ойрхон давтан хэлсэн үгнүүдийг нь “ТАСС” агентлаг тооцоолон гаргажээ.
Гэр бүлийг дэмжих, ядууралтай тэмцэх, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх зэрэг нийгмийн асуудлууд нь түүний илтгэлийн гол сэдвүүд байсан юм. Эдгээр асуудлын хүрээнд ямар үр дүнд хүрэх шаардлагатай байгааг Оросын төрийн тэргүүн товч дурдан, тодорхой зорилгууд тавьснаа илэрхийлсэн юм. “Жил” гэдэг түүний илгээлтээд хамгийн их буюу 95 удаа давтагджээ. Хоёрдугаарт “хүн” гэдэг үгийг тэрбээр олон удаа хэлсэн байна. Энэ үгийг В.Путин илгээлтээ тавих хугацаандаа 56 удаа дурджээ. Харин “Орос улс” гэдэг үг 48 удаа давтагдсанаар гуравдугаар байрт орсон байна. Түүнчлэн гэр бүл, ажил, улс, хөгжил, шийдвэр гэх үгсийг хамгийн олон хэрэглэжээ.
URL: