“Алтай хотхон” автозамд гэмтэл учруулсан “Биг Кастил”, “Жигүүр Гранд групп”-т арга хэмжээ авчээ

34

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн үүрэг даалгаврын дагуу далан сувгийн аюулгүй байдал алдагдуулсан “Биг Кастил” ХХК, “Жигүүр Гранд групп” ХХК зэрэг аж ахуй нэгжүүдэд зөрчил арилгуулах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Соёмботой хөшөөний урд байрлах “Романа Резиденс” буюу “Биг Кастил”, “Жигүүр Гранд групп” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд хөрсний усны шавхалтаа ф300 мм диаметртэй шугмаар дунд голын үерийн далан руу зөвшөөрөлгүй хийсэн байна. Үүний улмаас мөсний түвшин дээшилж, “Алтай” хотхон доторх авто замын төмөр бетон гүүрийн хийц бүтээцэд өөрчлөлт орох нөхцөл байдал үүсч, сувгийн хэвийн ажиллагааг алдагдуулсан учир дээрх аж ахуй нэгжүүдэд зөрчил арилгуулах албан шаардлагыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран үүрэг чиглэл өгсөн байна.

Г.Нацаг

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих