Н.Тэгшжаргал: Голомт банкны дуу хоолойг хайж байна

236560-22022019-1550801206-137450587-tegshМонголын топ банк болох Голомт банкны хүний нөөцийн томоохон аяныг хэрэгжүүлж буй хүний нөөц хариуцсан захирал Н.Тэгшжаргалтай ярилцлаа.

Голомт банк нь 2000 гаруй ажилтантай банк санхүүгийн салбарт томоохон ажил олгогч байгууллага. Танай банкнаас хүний нөөцийн шинэ аяныг хэрэгжүүлэх гэж байгаа талаар сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай банкны нийт ажилтны 80% нь залуучууд бөгөөд  залуу, эрч хүчтэй  хамт олон байдаг.  Жил бүр бид ажил горилж буй залуучууддаа зориулан өргөн хэмжээний аяныг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд Голомт банкны дуу хоолой болох ажилтнуудыг хайж байгаа нь урьд жилүүдийн ажилтан сонгон шалгаруулах ажлуудаас илүү олон хүнийг нэгэн зэрэг, мөн мэргэжил харгалзахгүй авах гэж буйгаараа ихээхэн онцлогтой. Эдгээр ажлын байруудын сонгон шалгаруулалтын тов удахгүй зарлагдах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон манай банкны пэйж хуудаснаас авах боломжтой.

Голомтын дуу хоолой гэдгийг тодруулахгүй юу 

Голомтын дуу хоолой байна гэдэг нь харилцагчийн үйлчилгээний ажилтнаас ялгаатай. Харилцагчийн үйлчилгээний ажилтан харилцагчийн санал гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэдэг бол Голомтын дуу хоолой болох ажилтнууд маань Монголын топ банкны шинэ  бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харилцагчдад өөрийн дуу хоолойгоор хүргэж, харилцагчийн цаг завыг хэмнэж, заавал банкны салбарт ирүүлэхгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх үүрэг бүхий ажилтныг хэлж байгаа юм. Энэ хүнийг бид LEAD борлуулагч гэж нэрлэсэн.

Lead борлуулагч гэж ямар утгатай үг вэЭнгийн борлуулалтын ажилтнаас ямар давуу талтай вэ?

Лид гэдэг нь лидер гэсэн утгатай. Иймээс бид лидер борлуулагч ажилтныг хайж байгаа гэсэн үг юм. Лид борлуулагч маань борлуулалт хийсэн хэмжээгээрээ урамшууллын нэмэлт цалин авах боломжтой, ажлын цагийн хуваарь уян хатан, мэргэжил харгалзахгүй сонгон шалгаруулалтад оролцох боломжтой учраас III, IV курсын оюутан болон төгсөөд ажил хайж буй хүмүүст маш том боломж гэж харж байна. Мөн бид эрч хүчтэй, чадварлаг хамт олныг бүрдүүлэн олон улсын жишигт нийцсэн тохилог орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа учир та бүхнийг топ банкны хүчирхэг хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Голомтын дуу хоолой болохын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

Банкны салбарт тэр дундаа Дэлхийн жишиг Монгол банкинд ажиллах хүсэл сонирхолтой, эрч хүчтэй, бусдад туслах чин хүсэл сэтгэлтэй залуус бүрт оролцох боломжийг олгож байна. Шалгуурын хувьд 21-30 насны, хэл ярианы баялаг сайтай, чанга тод дуу хоолойтой хүн бүрт энэ боломж нээлтэй. Мөн ирээдүйн карьерийн эхлэлээ салбартаа манлайлагч топ банкинд тавих хүсэлтэй, зөв хандлагатай, үргэлж хөгжиж, шинийг суралцах хүсэлтэй байхад хангалттай.

Голомт банк ажилтнууддаа ямар давуу талыг олгодог вэ?

Голомт банк харилцагч төвтэй банк уриатайгаар харилцагч, иргэддээ үйлчилдэг бол ажилтнууддаа ажилтан төвтэй банкны загварыг хэрэгжүүлэн ажилладаг. Банкны  хүний нөөцийн бодлого  илүү сэтгэлзүйд суурилсан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, чадварлаг зөв багийг бүрдүүлэх замаар банкны бизнесийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд  чиглэдэг. Хүний нөөцийн хэлтсийн хувьд нээлттэй, ил тод, шударга,  тасралтгүй  хөгжих зарчмыг баримтлан  ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг  нэмэгдүүлэх, бүтээмжтэй тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэн  эрүүл зөв,  байгууллагын соёлтой  банк байхыг  зорьж ажиллаж байгаа нь  ажилтнуудад илүү давуу талуудыг олгодог. Мөн бид ажилтнуудынхаа нийгмийн хангамж, ажиллах орчинд анхаарал хандуулдаг. Тав тухтай тохилог орчинд, үйл ажиллагааны зөв зохион байгуулалттай, ар гэртээ санаа зовох зүйлгүй ажилладаг хүн ажлаасаа болж стрессдэхгүй илүү шинийг хийж бүтээх санаа байнга төрөх, харилцагчдад тааламжтай, хүлээцтэй ханддаг гээд олон давуу талыг дурдаж болно.

Сүүлийн үед хүний нөөцийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?

Орчин үед хэдэн сургууль төгссөн, ямар мэргэжилтэй, хаана ажиллаж байсан, хэдэн жилийн туршлагатай гэхээс илүүтэй тухайн хүний мөн чанар, хандлагыг харж ажилд авах болсон. Тиймээс ажилдаа чин сэтгэлээ зориулдаг, багаар ажиллах чадвартай, бусадтай сурсан мэдсэнээ хуваалцахаас татгалздаггүй, бүтээлч сэтгэлгээтэй, илүү хөгжихийг хүсдэг байх нь чухал. Бид ч энэ чиг хандлагыг баримтлан баг хамт олноо бүрдүүлдэг бөгөөд Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банкинд ажиллах хүсэлтэй хэн бүхнийг урьж байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье  

 


URL:

Сэтгэгдэл бичих