Монголбанкны худал тайлбар
Монгол банкныхан худал залахаа болиоч ээ!
Өчигдөр Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ : “ Ханш хоёрхон жилийн өмнө 1450 байхад, бензин 1200 байсан шүү дээ. Өнөөдөр гэтэл ам.доллар 1450 л байна.
Гэхдээ үүнээс үүдэлтэй шатахууны үнэ ингэж өндөр өснө гэдгийг сайн ойлгохгүй байна. Ямар ч байсан шатахууны үнийн өсөлт ханшнаас болоогүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна. Яагаад валютын ханшинд буруугаа чихээд байгаагийн шалтгааныг нь сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм уу гэхээр дэлхийн зах зээл дээр 15 хувийн л өөрчлөлттэй байна. Энэ хооронд онцгой албан татварыг нь тэглэсэн байна. “ гэж мэдэгдсэн.
Болилдоо доо ноён банкираа . Өнөөдөр дэлхийн зах зээл дээр WTI маркийн газрын тос 101.55 ам. доллар , брент маркийнх 112.45 ам . доллар байна. Таны тэр хэлээд байгаа 2 жилийн өмнө WTI маркийн газрын тос 72.5 ам. доллар , брент марк нь 75.3 ам . доллар байсан.
Худлаа гэвэл www.oil–price.net – рүү ороод харчих. Газрын тосны үнэ 2 жилийн өмнөхөөс бараг 35 хувь нэмэгдчихээд байна.
Монгод бензиний үнэ өссөн гол шалтгаан яах аргагүй валютын ханшны өсөлт. Үүнийг мэдсээр байж худлаа залахын хэрэг байна уу? Эсвэл мэдэхгүй байна уу ? Ард түмнийг их хурлынхаа 76 ямаа шиг гэж бодоод байгаа юм уу?
СЭЗД- ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч. Раднаа
URL: