Хугацаа хэтэрсэн 10 нэрийн 7945 ширхэг архийг устгалд орууллаа

zBAKFRfScZ74HCQmkKvZЦагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албаны хангалт, үйлчилгээний төвөөс гэмт хэрэг, зөрчил, эд мөрийн баримтаар хураагдсан, хүнсэнд хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 10 нэрийн 7945 ширхэг архи, Хүнсний спирт. Техникийн ерөнхий шаардлага MNS 0178:2014 стандартын шаардлагыг хангахгүй байгаа 80 литрийн цэнхэр савтай 2 ширхэг, 200 литрийн цэнхэр савтай 6 ширхэг нийт 1475 литр спиртийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаар тогтоолоор баталсан Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлд шилжүүлсэн байна.

   Дээрх нэрийн архи, спиртийг Mayti 68-15 УБД, Satko 86-19 УБҮ маркийн машинуудаар тээвэрлэн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт устгах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.


URL:

Сэтгэгдэл бичих