“Цэвэрлэгээ хийсэнгүй” гэх үл ялих шалтгаанаас болж нэгнийгээ гэмтээжээ
Цэвэрлэгээ хийсэнгүй гэх шалтгаанаас болж нэгнийгээ гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08.00 цагийн үед “Хүн гэмтсэн байна” гэсэн дуудлага дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй “Г”, харуул 24 настай, эрэгтэй “П” нар нь ээлж солилцох үедээ “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх үл ялих шалтгаанаар хоорондоо зодолдож “Г” гэмтсэн байна.
Дээрх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.
shuud.mn
URL: