Сайн яригч байхаас сайн сонсогч байх нь илүү хэцүү
Еврей хүмүүсийг гайхмаар ухаантай хүмүүс гэдэг. Бурхнаас гайхалтай ухаалаг байдлыг өвлөн төрсөн гэгддэг энэ ухаалаг үндэстний хэлсэн 31 онч үгс.
1. Мөнгөтэй байх нь сайн биш гэсэнтэй адил мөнгөгүй байх нь муу гэсэн үг биш.
2. Хууль үүсээгүй байсан болохоор Адам анхны азтан.
3. Хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж байгаа бол энэ бол асуудал биш, үнэ хөлс юм.
4. Бурхан хүнд их сонсож, бага ярь хэмээн хоёр чих, нэг ам заяасан.
5. Дарсанд нууц агуулагддаг.
6. Бурхан нэгэн зэрэг хаа сайгүй байж чадахгүй болохоор эхчүүдийг бүтээсэн.
7. Битгий наалинхай бай, эс бөгөөс чи идүүлнэ. Битгий балмад бай, эс бөгөөс чи нулимуулна.
8. Урд яваа ямааны, хойно яваа морины айдас адилхан л тэнэг зүйл.
9. Зочин ч тэр, загас ч тэр гурав хоногийн дотор үнэртэж эхэлдэг.
10. Мэдлэг тийм ч их зай эзэлдэггүй.
11. Еврейгүй сахалнаас сахалгүй еврей дээр.
12. Хүн ядаж л сониуч амьдрах хэрэгтэй.
13. Дүлий хүн юу сонссоноо ярих нь сохор хүн юу харснаа хэлэхтэй адил зохисгүй зүйл.
14. Ядаж л нүгэл хилэнц нь үнэтэй болохоор бурхан ядуусыг хамгаалдаг.
15. Хэрвээ буяны үйл үнэ цэнэгүй байсан бол бүгд ивээгчид байхсан.
16. Хөгшин хүүхэн нөхөрт гармагцаа залуу эмэгтэй болдог. 17. Эцэг эх нь л хүүхэддээ ярихыг мөн дуугүй байхыг заадаг.
18. Холоос харахад хүн бүр муу биш байдаг.
19. Хэрвээ эмэгтэйчүүд бага ярьдаг байсан бол эрчүүд илүү ихийг хийх байсан.
20. Сайн яригч байхаас сайн сонсогч байх нь илүү хэцүү.
21. Муу эхнэр борооноос ч дор. Бороо эр хүнийг гэрт нь оруулдаг байхад муу эхнэр эр хүнийг гэрээс нь гаргаж явуулдаг.
22. Дэлхий ертөнц олон хүнээсээ болж биш олон муу хүн байдгаас болж үгүй болох болно.
23. Хэрвээ амьдрал сайжрахгүй байгаа бол муугаар эргэхийг нь хүлээ.
24. Гайхалтай хайр ямар ч байлаа гэсэн жимсний шүүсийг чанаж болдоггүй.
25. Хэрвээ ямар ч хийх зүйл байхгүй байвал агуу зүйл эхлүүл.
26. Хоёр азгүй хүн сонголт хийх болвол хоёулаа гутранги үзлийг сонгодог.
27. Мөнгө хүрэлцэхгүй байгаа тухай бүгд гомдоллодог атлаа оюун ухаан хомс байгаа тухай хэн ч дурсдаггүй.
28. Хүүхэдгүй хүн тэднийг илүү сайн сургадаг.
29. Айж үхсэнээс инээж үхсэн нь дээр.
30. Туршлага гэж хүмүүс өөрсдийн алдааг нэрлэсэн үг.
31. Буурал үс нь хөгшрөлтийн тэмдэг болохоос бус ухаантны тэмдэг биш.
Эх сурвалж http://www.info.mn
URL: