Засал хийлгэхийн учир

223

Засал гэдэг нь сайжруулах гэсэн утгатай болохоос биш жирийн нэг өөрчлөлт төдий зүйл огт биш. Анхны утганд авч үзвэл засал шиг элбэг юм байхгүй. Эрүүл мэндээ засахаас эхлээд сэтгэлээ засах, гэрээ засах,төрөө засаг гэм мэт энгийн зүйлээс эхлэдэг утгаараа биш амьдралынхаа хазайсныг тэгшлэх, бохирдсныг ариусгах, буруудсныг зөвтгөх гэсэн утгаар нь авч үзэх учиртай.

Засал хийлгэхэд тэр агшнаас ч эсвэл хэсэг хугацааны дараа үйлчлэл үзүүлдэг. Засал хүчтэй байх тусмаа төдий чинээ сайн байх бөгөөд удаан хугацаанд үйлчлэх явдал ч байдаг. Заслын онцлог нь хүнд барин тавин мэдрэгдэх ч буй. Мэдрэгдэхгүй далд үйлчлэгч ч буй. Хамгийн гол нь засал хийгч, хийлгэгч хүн чин сүжигээр хандаж итгэл төгс байх явдал юм.

Засал гэдэг нь хүний бие сэтгэл санаа эрүүл мэнд ажил үйлс,аливаа бүхэнд эерэг нөлөө ачтусаа өгөх, бурхан шашны нууц танрын номын их хүч тарни бясалгалын ид шид, био эрчим хүчний ховстолтоор үйлчилдэг хүмүүсийн арга засал.

Засал нь дом шившлэгийн зан үйлээр засах засал, хувь хүн өдгөө өөртөө хийх засал, өөрөө оролцож хийлгэх засал гэсэн гурван янз байдаг.

  • Дом шившлэг, зан үйлээр засах засалд зүг мөрөө гаргах, хийморийн дарцаг хийсгэх, нялх хүүхэд хөлсөхөд ширгэлэх дом зэрэг олон засал
  • Өөрөө хийх засалд жилийн эзлсэн гараг болон долоон бурхан одыг тахих, маани мигзэм,тарни унших, зул хүж өргөх зэрэг олон засал
  • Өөрийн биеэр оролцож хийлгэх засалд сүлдээ дуудуулах, мэнгэ, махбодын засал, ‘’Дүншиг’’-ийн засал, өөртөө зориулсан гүрэм номын уншлага зэрэг олно.

URL:

Сэтгэгдэл бичих