Хайхрамжгүй байдлаасаа болж хөл, гараа хөлдөөж байна

210

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал эрс хүйтэрсний улмаас хүүхэд төдийгүй томчууд гар, хөлөө хөлдөөх байдал гарсан байна.

Аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт гар хөл нь хөлдсөн найман хүн эмчлүүлж байгаа бөгөөд зургаа нь дөрөвдүгээр зэргийн, хоёр нь гуравдугаар зэргийн хөлдөлттэй эмчилгээ хийлгэж буй. Энэ нь хүнд хэлбэрт орох аж.

Золголтоор хот, хөдөө явахдаа унаа тэрэгний бүрэн бүтэн байдлыг хангаагүй, дулаан хувцас авч яваагүйн зэрэгцээ иргэд согтуу байснаас энэ аюул, зовлонг биедээ авчирчээ.

 Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих