Террорист этгээдтэй гэрлэсэн охиныг АНУ хүлээн авахгүй

2032015 онд төрсөн гэрээсээ зугтааж, алан хядах “Исламын улс” бүлэглэлд элссэн Америк охин эргэж гэртээ харихыг хүсч, эрх баригчдаасаа тусламж хүсээд буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

20 настай Хода Мутана гэр бүлийнхээ хамтаар Алабама мужид амьдардаг байжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө гэр бүлийнхэндээ “Туркт очиж, их сургуульд сурахаар болсон” хэмээн худал хэлж, гэрээсээ явсан аж.

Тэрбээр удалгүй нийгмийн сүлжээндээ “Исламын улс” бүлэглэлд элссэн тухайгаа мэдэгдсэн ба сар орчмын дараа террорист этгээдтэй гэр бүл болсон тухайгаа дуулгажээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп “террорист этгээд болохын тулд гэр бүлээ орхисон Мутанаг эргэж ирэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр уг асуудалд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог анхаарлаа хандуулахыг шаардаж, твиттер хуудастаа “Хода Мутанаг эргэж ирэхийг зөвшөөрөхгүй” гэж жиргэв. Уг жиргээний дараа сайд “Хода Мутана бол АНУ-ын иргэн биш. Тиймээс түүнийг нутагтаа хүлээн авах шаардлага байхгүй” гэж хэлжээ.

Харин сайдын мэдэгдлийг Мутанагийн гэр бүл болон өмгөөлөгч нь эрс үгүйсгэж “Хода Мутана бол АНУ-ын хууль ёсны иргэн” хэмээжээ.

Саяхан Исламын улсад элсч, террорист этгээдтэй гэрлэсэн Шамима Бакум гэх 19 настай охин Их Британид буцаж очихыг хүссэн билээ. Түүнийг Исламын улсад элссний дараа эрх баригчид түүний Их Британийн иргэншилийг цуцалсан юм.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих