Гэтэж буй арслан буюу Жунай мангас
T.Бадамжунай их улстөрд орж ирээд арав гаруйхан жил болсон ч өнөөдөр улстөр бизнесийн хүрээнд Монголын акулуудын нэг хэдийнээ болжээ. Намтраас ньсонирхвол Архангай аймгийн Чулуут суманд 1956 онд төрсөн. Төмөр замын техникум, Техникийн их сургуулийг төгссөн, тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй, техникийн ухааны магистр цолтой нэгэн аж.
Тэрээр 1978-1985 онуудад Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, хэлтсийн дарга, 1985-1988 онуудад Авто тээврийн тавдугаар баазад намын хороон дарга, баазын орлогч дарга, 1988-1989 онд “Монгол дизель” комбинатын дарга, 1989-1996 онд Авто тээврийн газрын дарга, 1996 -2000 онуудад “Меркурий” групын дэд ерөнхийлөгч, 2000-2004 онд УБ хотын ерөнхий менежерийн албыг хашиж байсан байх юм.
Харин 2004 оноос өдгөө хүртэл УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдын албан тушаал байгаа. Өнгөц харвал энэ хүний намтар өөгүй. Харин өнгийгөөд харах юм бол ч… Юм юм л бий дээ. Харахад нурамгар хэдий ч хашир бурхи гэдэг нь түүнд хамаатай олон янзын хэл амнаас чимээгүйхэн мултран, түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болдогоос тодорхой харагдаж байдаг. Үйл явдлыг эргэн дурсацгаая. Үнэхээр хорхойд хоргүй нэгэн мөн үү. Түүнтэй холбоотой маш олон яриа явдаг ч үнэхээр бодит түүхээс нь товчлон өгүүлье.
Улс төрд ногоон гэрлээр орж ирэхэд асар их мөнгө хэрэгтэй
Түүнийг хотын ерөнхий менежерийн албан тушаалд М.Энхболд тавьсан гэдэг. Харин хариуд нь тэр Миеэгийн хүүд юу өгөө бол? Мэдээж, түүнийг хотын төвийн аль өнгөтэй өөдтэй газрыг түүнтэй нийлэн худалдаж дуусгасан гэсэн яриа байнга дагалдаж байдаг. Олны үг ортой. Ер нь улс төрд орох замаа тэр эндээс л эхэлж байсан. Олны танил бус эрхэм гэнэт л онцгойроод гараад ирнэ гэдэг юу л бол? Улс төрд ногоон гэрлээр орж ирэхэд асар их мөнгө хэрэгтэй. Жунайг тэр их мөнгөнийхөө эх үүсвэрийг хотын төвийн өндөр зэрэглэлтэй газраас босгосон гэлцдэг. УИХ-ын гишүүн болсноор түүний улс төрийн зам улам бүр шулуудан хүчирхэгжсэн. Одоо түүнийг хэн ч зогсоож чадахаасаа өнгөрсөн дөг. Намбарын хүү хүчтэй байхдаа намнаж чадаагүйг нь бодсон ч тэр. Гэсэн хэдий ч түүний бусармаг үйл зогсох өдөр ирж л таарна.
АТГ-ын даргын үхэлд буруутай юу
Түүнийг УИХ-ын гишүүн болсны дараахан Авилгатай тэмцэх газар Жунай тэргүүтэй хэсэг нөхдийг шалгах шаардлагатай гэж үзэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал удаа дараа тавьж байсан боловч эцэстээ дийлэлгүй дарга нь харьд амиа алдсанаар энэ асуудал дууссан.
Татвар төлөгчдийн мөнгөөр казинодов
Удаахь тохиолдол 2007 онд болсон Хадгаламж банкны алдарт 14 тэрбумын хэрэг. Энэ хэрэгт нэр бүхий гишүүдийн хамтаар тэр хутгалдсан боловч бас л цэвэр мултарч гарсан. Түүний оронд Ч.Чимидцэрэн тэдний хэргийг ганцаар хүлээн 14 жилийн ял сонссоноор өндөрлөсөн билээ. Мөн түүнийг Зоос банкны дампууралд ч холбоотой гэдэг. Гол нь Зоос банкинд Жунай тэргүүтэй баячуудын асар их хэмжээний мөнгө байдгаас болж Зоос банк төрийн банк болсон. Төрөөс мөнгө сааж тэрбумтан болсон тэрээр Солонгосын казинод өөрийн бус Монголын татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод асар ихийг алдсан байдаг. Тухайлбал, 2004 оны 11 дүгээр сарын 27-ноос 2007 оны 2 дугаар сарын 12-ны хооронд казинод тоглохдоо 97 сая гаруй төгрөгөө тавиад туучихсан гэдэг.Өөрөөс нь гараагүй болохоор тэр их мөнгө түүнд хайран санагдаагүй нь лавтай.
Намын нэрээр 450 сая төгрөг луйвардав
Тэр жилээ эрүүгийн хуулийн 156-р зүйл ангиар аавын хаалга татах дөхсөн. Учир юу гэвэл 10-р хороолол дахь спорт цогцолборын барилгыг Л.Оюундэлгэр.Н.Оюунчимэг нарт өгөхөөр тендерийн материалыг нь аваад намын нэрээр 450 сая төгрөгийг нь авсан байлаа. Гэвч мөнгөтай зайтай Жунайг жирийн бизнесмен эмэгтэй яаж ч дийлэх вэ дээ. Өөрөө хэрэгтэн болж шоронд ороод өнгөрсөн дөө, зайлуул. Энэ мэтчилэн түүнтэй холбоотой ямарч хэрэг замхардаг нь түүнийг ямархуу хүчтэй ар талтай аймшигтай хүн бэ гэдгийг тодорхой харуулж байна.
Боловсрол нимгэн ч сайдын сэнтийд залрав
УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулахад сайд болох нь гарцаагүй ганц эрхэм байсан нь Жунай. Яагаад гэвэл тэр намынхаа нийслэл дэх сонгуулийн штабыг удирдсаныхаа төлөө сайдын суудлаар шагнуулсан юм. Түүнд бусдад гайхуулаад байх гялалзсан боловсрол, ур чадвар заяагаагүйгээс тэр лидер байгаагүй. Харин амьдралын хар ухаанаараа Миеэгийн хүүгийн болоод бусад голлох үүрэгтэй нөхдийн тархийг барьж чадсандаа л тэр улс төрд фракц үүсгэн хүчирхэгжсэн байдаг.
Урд хилийн боомтод казино байгуулж мөнгөний урсгалтай болно
Замын- Үүдэд казино байгуулж мөнгөний урсгалтай болох талаар тэр Америкийн Кентак мужийн боссуудтай урдчилан тохиролцоод авч. Америк талын хүмүүсийнх нь нэр, казиногоос хүртэх хувь ч тодорхой болсон гэнэ. Гэтэл энэ тухай манайд бол чив чимээгүй. Түүний байгуулсан казиногийн 10 хувийг Жо Флинн гэдэг америк эр, 20 хувийг нь УБ хотын захиргаа, 20 хувийг МАН-ын хэсэг залуус, үлдсэн 50 хувийг нь өөрөө, УИХ-ын гишүүн Д.Загджавтай хамтран эзэмших бололтой. Ер нь ямар нэгэн мөнгө үнэртсэн зүйл болгон дээр тэр хоёрын нэр холбоотой явдаг. Хамгийн сонирхолтой нь энэ тухай бид юу ч мэдээгүй, хууль батлагдах эсэх нь тодорхойгүй байхад алсын Америкт хоёр орны хамтарсан казиногийн талаархи мэдээлэл цацагдаад эхэлсэн гэх.
Хэвлэх үйлдвэрийн булхайг гардан гүйцэтгэсэн
Төрийн ордны зүүнтэйх Энхбаярын өмч нэртэй Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудал түүнтэй шууд холбоотой. Энэ хувьчлал М.Энхболдыг хотын мэр байх үед эхэлсэн. Тэгэхээр жинхэнэ буруутан нь тэр үед хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, хотын менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунай хоёр. Тэд ашиг сонирхлоороо нэгдэж, хэвлэх үйлдвэрийн булхайг гардан гүйцэтгэснээр сэтгүүлч До.Чулуунбаатар, Л.Сэргэлэн зэрэг олон хүнийг чирэн хохироож байна.
Засаг даргын суудлыг 100 сая төгрөгөөр худалдаж авав
Жунай Архангай аймгийн Засаг Даргын суудлыг 100 сая төгрөгөөр худалдан авчбаярхсан байх юм. Уг нь Архангай аймгийн Засаг Даргын суудалд аймгийн ЗасагДарга асан Ж.Нэргүй, Ё.Баатарбилэг нар өрсөлдсөн аж. Гэтэл ХХААХҮ-ийн сайд 100 сая төгрөгийг тус аймгийн ХААН банкаар Ж.Нэргүйд шилжүүлж нэрээ татахыг санал болгосон байна. Мэдээж ийм их мөнгө амлахаар Ж.Нэргүй ч нэрээ татаж, үнэ хүрсэн суудлаа чөлөөлж, аймгийн Засаг Даргын зөвлөх гэсэн албыг хаших болсон байна.
Мэнэнгийн талыг худалдавуу
Сүүлийн үед түүнийг Мэнэнгийн талыг солонгосчуудад зарсан гэсэн явган яриа яваад байгаа. Юутай ч, Дорнодын Мэнэнгийн талд 27000 га газрыг Өмнөд Солонгосчуудад ногоо тариулахаар өгчээ. Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржоос асуухад “Т.Бадамжунайгаас асуугаарай” гэж хариулсан байдаг. Тэгвэл солонгосчуудад Мэнэнгийн талыг бэлэглэсэн ч юм уу, эсвэл их хэмжээний мөнгөөр зарсан хүн нь Жунай болж таарлаа л даа. Энэ бас ортой байж мэдэх. Хангүг хүргэндээ тал засаад өгчихсэн байхыг хэн мэдлээ. Одоо байтлаа хотынхоо газрыг зарж дуусгасан шигээ Монгол орныг маань холын солонгосчуудад зарчих вий дээ. Атрын аянаас алт шүүрч гэнэ, төрийн ордны зүүнтээх хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг будлиантуулсан гэнэ, Америкчуудтай нийлээд казино байгуулах гэж байна гэнэ гээд түүнтэй холбоотой хэл ам үргэлжилсээр л байгаа. Сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хэдийнээ хийчихээд дараагийнхаа олзыг барих гээд гэтэж яваа арсланг зогсоох хүч одоо МАНАН байтугайд нь байхгүй болсны бодит жишээ энэ буюу.
Ц.Жаргал
sonin
URL: