Н.Оюунцэцэг: Хүүг минь дайрч хөнөөсөн этгээдэд 1 жилийн тэнсэн харгалзах ял оноосонд гомдолтой байна

196

Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Энэ талаар талийгаач хүүгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Хүүгийн ээж Н.Оюунцэцэг ”2017 оны зургаан сарын 7-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум Цагаан худагийн ойролцоо н.Мөнхбаяр, н.Мөнхтулга гэгч нар нь миний долоон настай хүүг дайрч, 50 метр чирж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ хэргийг анх мөрдөн байцаагч н.Мөнхсүх гэгч хүн шалгасан. Хэт удаашралтай буюу хоёр жилийн турш шалгасан. Хүү минь тархины гэмтэл авч, эцэстээ тэр нь гэмтэлд хүргэсэн байхад мөрдөн байцаагч н.Мөнхсүх хүүг маань эмчийн хяналтад байдаг байсан, саа өвчтэй гэсэн худал дүгнэлт гаргуулсан.

Гэтэл хүүг минь дайрч хөнөөсөн этгээдэд 1 жилийн тэнсэн харгалзах ял оноож, 3 жил жолоо барих эрхийг нь хасах шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэтэл нөгөө этгээд нь одоо машинаа бариад эрх чөлөөтэй явж байна.

Би шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй хандах бүх газарт нь хандсан. Гэтэл намайг “Би чиний мөнгө харагдаад байна уу. Чи одоо боль. Байгаа 2 хүүхдэд чинь халтай байх вий” гэхчлэн заналхийлж эхэлсэн.

Ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга гээд хандаагүй газар байхгүй” гэлээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих