Б.Ганхуяг: Хувьцааг эхлээд олон улсад дараа нь дотоодын хөрөнгийн биржид гаргана

712-15507052802-21-3Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн IPO гаргах ажлын үйл ажиллагаа талаар хэлэлцсэн. Энэ үеэр “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг байр сууриа илэрхийллээ.

-Тавантолгойн IPO гаргах ажлыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээлтэй асуудал хэр гарч байна вэ.  Хэр ахицтай байна?
-Тавантолгойн ордыг сонирхдог бизнес эрхлэгчид янз бүрийн санал тавьж байгаа. Тавантолгойн ордыг 400 сая ам.доллароор зарж, “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө 33-хан хувьтай үлдэх Монголд ашиггүй хэлцлүүд хийж байсан. Одоо бидэнд асуудал дээр  ашиггүй хэлэлцээр хийх эрхгүй байхгүй .  Одоогоор зөвлөхүүдийг ажиллуулахын зэрэгцээ өмнө нь гаргасан алдаатай хэлэлцээрүүдийг судалж үзэж байна. Дотоодын зөвлөхүүд бидний хийж буй ажилтай холбоотой хэлэлцээрт дүгнэлт гаргаж байна. Харин гадаадын зөвлөхүүд олон улсад IPO гаргахад учирч болох эрсдлийг тооцоолохын зэрэгцээ Тавантолгойн ордын одоогийн ашгийг хэрхэн нэмэгдүүлж болох тал дээр зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал яригдав?
-Тавантолгой компани гурван асуудлыг танилцууллаа. Нэгдүгээрт, Тавантолгой түлш компанийн ажлын явцын талаар танилцуулга хийсэн. Энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан.  Хоёрдугаарт, Тавантолгойн төмөр замтай холбоотой асуудлыг танилцууллаа. Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх төмөр замын ажлын үйл явц болон цаашид шаардлагатай санхүүжилтыг танилцуулсан. Санхүүжилтэд Тавантолгой компани өөрөө оролцож тухайн төсөлд хувь эзэмшээд явах тухай УИХ-ын тогтоол гарсан. Өмнө эргэж авах нөхцөлгүйгээр мөнгө олгодог байсан бол одоо бизнесийн харилцаагаар явна. Ингэснээр Эрдэнэс Тавантолгойн орлого нэмэгдэнэ гэсэн үг юм. Бизнесийн зарчимд тохирсон тогтолцоотой болно гэсэн үг. Ногдол ашигтай холбоотой асуудал мөн орно.
-Ногдол ашгийг хэзээнээс хуваарилах вэ гэсэн асуудал олон нийтийн дунд байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Эхлээд Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргасны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахгүй бол эрсдэл бий учрах юм. Өнгөрсөн саруудад “1072 ширхэг хувьцааг 20 гаруй сая төгрөгөөр худалдаж авна” гэдэг худал мэдээлэл гарсан.  Мөн 100 мянган төгрөгөөр зарах гэж оролдож байна. 1072 ширхэг хувьцааны үнийг унагаах эрх бидэнд байхгүй. Эхлээд олон улсын зах зээл дээр хувьцааны үнээ өндөр үнээр тогтооё. Түүний дараа 1072 ширхэг хувьцаагаа хамгийн багадаа сая төгрөгөөр тогтооё гэж байгаа юм. Сая төгрөгөөс доош орсон тохиолдолд төр худалдан авна. Хувьцаагаа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахад эрсдэл бий учраас олон улсын зах зээл дээр гаргана бодож байна. Мөн Тавантолгойн компани өөрийнхөө санхүүгийн тайланг гаргаад Аудитад хүргүүлсэн. Энэ хүрээнд мэдээллээ ТУЗ-дөө хүргүүлсэн. Компанийн тухай хууль дээр санхүүгийн жил хаагдсанаас хойш тав хоногийн дотор хувьцаа, ногдол ашиг олгох эсэхээ шийддэг. Засгийн газар гол хувьцаа эзэмшигчийн хувьд шийдвэрлэх эрхтэй.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих