“Хөх толбот хүмүүс” кино өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийнэ
“DOZ” энтертайнментын бүтээл “Хөх толбот хүмүүс” кино өнөөдөр 17.00 цагт Төрийн ордонд нээлтээ хийх гэж байна. Энэхүү кинонд “Авьяаслаг хятадууд” шоуны од Уудам хүү болон Герман, Францын жүжигчид тоглосон билээ. “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “Escape Landowski Cinema D’art Et D’essai” театрт албан ёсны нээлтээ хийсэн юм. Киноны зураг авалтын 80 хувийг Францын нийслэл Парис хотноо авсан юм. Тус киноны ерөнхий найруулагчаар “DOZ” энтертайнментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн ажилласан бөгөөд энэхүү киног Монгол Улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн ажлын хүрээнд ийнхүү Төрийн ордонд нээлтийг нь хийхээр болсон юм.
Энэхүү киногоороо дамжуулан Монгол хүний нандин чанарыг илүү ойлгох, мэдрэх талаас нь үзүүлэхийг зорьжээ. Хэрвээ та Төрийн ордонд орж, “Хөх толбот хүмүүс”-ийг үзэхийг хүсвэл тасалбар нь 50 мянган төгрөгийн үнэтэй аж. “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино Төрийн ордонд болох нээлтийнхээ дараа “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарах юм байна.
Э.Пагма
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
рексатал в аптеке
рексатал реальные
рексатал цена купить
сколько стоит рексатал
рексатал цена купить