14 хоногтой нярайг эх нь буудалд хаяад явжээ
Дөнгөж төрөөд 14 хонож буй нярайг ээж нь буудалд үлдээгээд явсан хэрэг энэ сарын 16-нд гарчээ. Тодруулбал 2 сарын 16-ны өдөр БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудалд 25-30 орчим насны эмэгтэй 14 хоногтой хүй нь цөглөж амжаагүй эмэгтэй хүүхдийг орхиж явсан байна. Энэ хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд эхийг нь эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор тухайн хүүхдийг түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн байгаа ба хүүхэд эрүүл саруул хэвийн бойжиж байгаа ажээ.
URL: