“ЭРГЭН ДУРСАХУЙ” ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ЭРЧҮҮД НЭГИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ
“Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хоёр эрэгтэй хоорондоо маргалдаж зодолдсны улмаас нэгнийхээ аминд хүрчээ. Уг хэрэг энэ сарын 19-нд буюу өчигдөр 21.40 цагт гарчээ.
Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагаа шалгалт хийхэд тус бааранд үйлчлүүлж байсан эрэгтэй 44 настай Г, эрэгтэй 38 настай М нар хоорондоо зодолдсны улмаас 38 настай эрэгтэй М нь газар дээрээ нас барсан байжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
URL: