Дарга нарын хувийн ашиг сонирхол, буруутай үйлдэлээс болж тахир дутуу болжээ
Миний бие Наваан овогтой Очирбат нь Хэнтий аймагт 1984 онд төрж, бага насандаа аав ээжийгээ алдаж, Дадал суманд аавын дүүгийндээ өссөн. 2004-2009 онд Батлан хамгаалах их сургуулийг Төрийн захиргаа удирдлага, Артиллерын командын офицер, 2010-2012 онд БХИС-ыг Сферчин мэргэжилээр төгссөн.
2012 оны 09 сарын 07ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар БЗД дэх Бөхийн өргөөний баруун урд 4-н давхар барилга дээр ажил үүргээ 9 ахлагч нарын хамт гүйцэтгэсэн. Гэтэл 10 цагийн үед хажуу талын “БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-н барьж буй барилгын 12 давхараас тулгуур /сапу/ төмөр унаж дух, нүүрний хэсэгт унаж тархи болон нүүр хацрын яс нилэнхүйдээ бяцарсан маш хүнд гэмтэл аван гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гэмтлийн эмнэлэгт 3 хоног ухаангүй байж байгаад 9-р сарын 10нд Улсын Нэгдсэн 1-р эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт шилжин ирж 9-р сарын 11-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжлэн дууссан.
Түүнээс хойш Хятад улсын “Цэргийн төв” эмнэлэгт тархины эс сэргээх эрчимт эмчилгээ, Энэтхэг улсад тархи, нүдний эмчилгээнд, Солонгос улсад духаны гүн сорви арилгах, зүүн нүдний зовхи нээх, хацар хамрын яс орлуулж гадны биетээр нөхөх, Зүүн нүдний өөрийн алим авч орлуулах хагалгаанд тус тус орсон, одоо хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна.
Онцгой Байдлын харъяа “Үндэсний Аврах Бригад” Тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга ахмад цолтойгоор ажиллаж байгаад ангийн захирагчийн дарамт шахалтаас болж эхнэрийн хамт ажиллаас гарсан.
Дээрхи гэмтэлээс болж өөрийн хувийн эзэмшилийн газар болон 8%-н зээлээр авсан орон сууцаа хувь хүндтэй гэрээлэн тохиролцон зарж Солонгос улсруу нүдний аяга , алим солих яаралтай хагалгаанд явсан.Бүх баримтууд шүүхийн тогтоолууд байгаа.
Одоо Эхнэр, 3 хүүхдийн хадам эгчийнхээ байранд түр амьдарч байна. Энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нарт хандсан боловч хуульд орон байр сууцаар хангах зүйл заалтгүй гэсэн хариу өгсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх
Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин
УИХ гишүүн, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
УИХ гишүүн Н.Учрал нарт энэ тухайгаа өргөдөл өгсөн хүлээж байна.
Онцгой байдлын дарга нарын хувийн ашиг сонирхол, буруутай үйлдэлээс болж эд хийж бүтээх залуу насандаа нэг нүдгүй, нүүрээрэй битүү төмөртэй, тархиндаа уйланхайтай, үнэрлэх мэдэрхүй байхгүй, суурь гавал ясны цууралтай цаашид биеийн байдалд ямар нэгэн хүндрэл гаргахын хэлж мэдэхгүй тахир татуу, ажилгүй, орон гэргүй нэгэн болж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна.
Хүндэтгэсэн Н.Очирбат
unen.mn
URL: