KFC-гээр зогсохгүй “LITTLE SHEEP”, “PIZZA HUT”-ыг ч мөн шалгах хэрэгтэй!!!
Өнгөрөгч долоо хоногт “Таван Богд Фүүдс” ХХК-ийн Монголд оруулж ирсэн олон улсын сүлжээ Түргэн хоолны газар болох KFC зайсан салбараас олон тооны хүн хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Үүнээс болж МХЕГ-аас Зайсан салбарт шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Үүний нэг хачирхалтай зөрчил нь тус салбарын уснаас шимэгч хорхой илэрсэн явдал юм. Гэтэл нийслэлийг амны усаар хангадаг ганцхан л байгууллага байдаг санагдана. Хэрвээ үнэхээр шимэгч хорхойтой бол бусад газраас яагаад илрэхгүй байна вэ?… Эсвэл зүгээр л иргэдийн амыг таглах гэсэн бас нэгэн бохир явуулга уу?!!!
Үүгээр ч зогсохгүй хоёр ажилчин нь гэдэсний халдвар авснаа мэдээгүй байсан гэж ХӨСҮТ дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг үндэслэн шалгалт явуулахад тус хоёр ажилчин нь эрүүл мэндийн хуудсыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоож өдгөө эрүү үүсгэн шалгаж байгаа.
Мөн МХЕГ-аас KFC-ын бусад салбарт шалгалт хийн зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг нь хаахаа мэдэгдсэн. Олны дургүйцлийг хүргэсэн “Таван Богд Фүүдс” ХХК аргагүй эрхэнд иргэдээс уучлал хүсмээр аядсаныг ч иргэд олон нийтийн хэрэгслээр олж харсан байх.
Тэгвэл өчигдрөөс эхлээд олон нийтийн хэрэгслээр нэгэн хачирхалтай тайлбартай постууд явах боллоо. Тодруулбал, “KFC янзтай байна даа. Ямар ч оочергүй. Дуртай болохоор идээд л явж байна. Тэгээд ч би унасан байхад нь өшиглөдөг хүн биш.” гэжээ.
Олон нийт хоол биш хороор үйлчлүүлж байжээ хэмээн нийтээрээ жигшиж, үйлчлүүлэхээ болиод байгаа энэ үед “Таван Богд”-оос нэг ижил тексттэй, KFC-ээр үйлчлүүлэхийг уриалсан утга агуулга бүхий мессежийг фэйсбүүкээр тараав уу? Хэрэв тийм бол өчнөөн олон хүнийг хоолны хордлогод оруулсан хариуцлагагүй, мөнгөний төлөөх увайгүй үйлдэлдээ Ц.Баатарсайхан огтхон ч гэмшээгүйгээр барахгүй, эрүү үүсгэн шалгагдаж байгаа хоёр ажилчнаараа тахил өргөөд цаашид ч Монголчуудын хордуулж мөнгө олсон хэвээр байх арга залийг боловсруулж байна хэмээн хардахад хүргэв.
Өдгөө “Таван Богд Фүүдс” ХХК Монголд дан ганц KFC гэлтгүй хүмүүсийн сайн мэдэх PIZZA HUT, LITTLE SHEEP гэх мөн л олон улсын сүлжээ хоолны газрыг оруулж ирээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл “Нэг үхрийн эвэр доргивол, Мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн энэ хоёр сүлжээ газруудад ч мөн шалгалт хийх нь зүйн хэрэг. Иргэд эдгээр газруудад ямар ч нян, бактеритай хоол идэж байгаа юм билээ. Үгүйсгэх аргагүй!!!
эх сурвалж:CHUHAM.MN
М.Март
URL: