Хар тамхи худалдаалсан шүүхийг ажилтанг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

2113

Энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас химийн гаралтай хар тамхи, мансууруулах төрлийн бодис худалдаалж байсан этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулахад, сэжигтэн этгээдүүд нь уг хар тамхийг шүүхийн ажилтнаас авсан гэдгээ мэдүүлсэн байна.

Дээрх мэдээллийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажлын хэсэг байгуулан шалгалтын ажиллагаа явуулахад нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан нотлох баримтаар хураагдан ирсэн хар тамхийг худалдсан нь тогтоогдсон байна.

Тиймээс шүүхийн ажилтныг ажлаас нь чөлөөлж, хар тамхи худалдаалсан хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих