УЛСЫН ХЭМЖЭЭНД ДОХ-ЫН НИЙТ 268 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

20180609_p1ce3dco7s15809uu1347hic1t5h3Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны нэгдүгээр сард 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 333 (10.0%)- аар өсжээ. Өвчлөл ийнхүү нэмэгдэхэд

  • салхин цэцгээр өвчлөгчид 379 (39.6%)-өөр
  • гонококкт халдвар буюу заг хүйтэнээр өвчлөгчид 140 (36.3%)-өөр
  • цусан суулгаар өвчлөгчид  40 (15.3%)-өөр
  • сүрьеэгээр өвчлөгчид  22 (7.9%)-оор
  • трихомониазаар өвчлөгчид  23 (6.9 % )-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 102 (17.5%)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 13 (8.2%)-аар, вирүст хепатитаар өвчлөгчид 10 (20.4%)-аар буурсан байна.

Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.


URL:

Сэтгэгдэл бичих