Иракт 7 ихэр хүүхэд төрүүлжээ
ДАМАСК. /РИА Новости/. Иракийн иргэн 7 ихэр хүүхэд төрүүлсэн тухай Дияла мужийн эрүүл мэндийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ихрүүдийн ээж 25 настай бөгөөд 6 охин, 1 хүү төрүүлжээ.
Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Ийм явдал урьд өмнө нь тохиож байгаагүй гэж Дияла мужийн аль-Баттуль эмнэлгийн захирал Али Шариф ярьжээ. 7 ихрийн эцэг эх ч мөн энэ явдалд тун баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
URL: