Уралдааны замд 20 машин оролцсон том осол гарлаа
АНУ-ын NASCAR-ын авто уралдааны үеэр 20 машин оролцсон томоохон осол гарлаа. “Тоёота” багийн нисэгч Ди Бенедитто жолоодлого алдаж хажуудаа явсан “Форд мустанг”-ийг мөргөснөөр ослыг эхлүүлжээ. Улмаар хойно явсан машинууд ар, араасаа орж ирж мөргөлджээ. Уралдааны зам дээр хэдхэн секундын дотор нийт 21 машины сэг овоорч орхисон байна.
Аз болоход ослоос нэг ч нисэгч ноцтой гэмтэл бэртэл авалгүй өнгөрчээ.
Эх сурвалж: eagle.mn
|
URL: