Ш.Абэ АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярина

5c6bb7deac50e

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярина.

“Дээд хэмжээний уулзалт болохын өмнө Д.Трамптай нягт харилцаа холбоотой байхын тулд би түүнтэй утсаар ярина” хэмээн Ш.Абэгийн хэлснийг “Киодо” агентлаг иш татан мэдээлжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ярихдаа тэрбээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзахад бэлэн байгаагаа дахин онцлон тэмдэглэжээ.

АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотод болох билээ. Уулзалтыг зохион байгуулах газрыг БНАСАУ-ын эрх баригчдын санаачилгаар сонгосон байна.

montsame.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих