С.Амарсайханыг Хотын даргад дахин нэр дэвшүүлнэ

129

Нийслэлийн Засаг даргыг сонгох НИТХ-ын хурлаар төлөөлөгчдийн олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Монгол Улсын Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүний ингэж батламжлахгүй байх шалтгаан нь С.Мөнхчулуун гэдэг хүн намын бодлогоо сөрж, АН-ын саналын дэмжлэгтэйгээр НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч, намын бодлогыг унагасантай холбоотой гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
С.Мөнхчулууны хувьд НИТХ-ын  45 төлөөлөгчийн 24 төлөөлөгч буюу олонхийн санал авсан боловч түүний 14 нь МАН-ын, 10 нь АН-ын төлөлөөлөгч бол түүний өрсөлдөгч С.Амарсайхан МАН-ын 19 төлөөлөгчийнсаналыг авсан юм. Өөрөөр хэлбэл С.Амарсайхан нам дотроосоо олонхийн дэмжлэгийг авсан боловч, нам дотроо түүнээс бага санал авч, дээр нь АН-ын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр олонхи болсон С.Мөнхчулуунд ялагдсан юм.
Зарим хүмүүс түүний энэ үйлдлийг НИТХ-ын хурлын даргыг сонгох хуралдаантай жишиж харьцуулан, С.Амарсайхан гэдэг хүн НИТХ-ын дарга болохдоо намын бодлого сөрж заалнаас нэр дэвшиж, МАН-ын бодлогоор нэр дэвшсэн төлөөлөгч Д.Баярсайханыг ялсантай адилтгаж, түүнийг Д.Баярсайхан шиг тахимаа өгч сур гэж хэлж байгаа харагдана.
Гэвч тус үйл явдал нь С.Мөнхчулууны Засаг даргад олонхийн санал авснаас өөр кэйс юм. Учир нь НИТХ-ын даргыг сонгох санал хураалтад оролцсон АН-ын төлөөлөгчид бүгд цагаан хуудас /нэр дэвшигчдийг хэнийг ньч дэмжээгүй/ өгсөн тул НИТХ-ын даргын өрсөлдөөн зөвхөн МАН дотор өрнөж, МАН-ын 18 төлөөлөгч буюу олонхи нь С.Амарсайханыг дэмжсэн байдаг.
Товчхондоо МАН-ын төлөөлөгчдийн олонхийн итгэл үнэмшил, дэмжлэгийг С.Амарсайхан авч 2017 оны 10 сард  НИТХ-ын даргаар сонгогдож байсан.
Нам гэдэг бол хамтын бодлого, хамтын шийдвэрээр урагшладаг институт. Ийм учраас намын гишүүдийн олонхийн дэмжлэгийг аваагүй хүнд намаас итгэл үзүүлэх боломжгүй гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд түүнийг дэмжээгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд төрийн бүх шатанд олон жил нүүрлэсэн авлига, албан тушаал, эрх мэдлээр сүлбэлдсэн МАНАН-г задлахаар зүтгэж байхад түүнийг сөрж Хотын фракциМАНАН үүсгэхээр С.Мөнхчулууныг урдаа барьсан тул дэмжээгүй байх.
Нийслэлийг газар, тендер, албан тушаалын наймаанаа холдуулж, хөгжил рүү зүтгүүлэх хүн хэрэгтэй байгаа болохоос биш нийслэл дэх МАНАН хамгаалах хүн Ерөнхий сайдад хэрэггүй байсан биз. Тиймдээ ч НИТХ дэх МАН дотроо олонхийн саналыг авсан С.Амарсайханыг МАН-ын УЗ зөвлөл Хотын дарга болгохоор дахин нэрийг нь дэвшүүлэх  нь тодорхой бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих