НАТО Эстонид цэргийн сургууль хийжээ
“Talvelaager” /”Өвлийн хуаран”/ цэргийн сургуулиа НАТО Эстони улсад хийсэн байна. Даваа гарагт дууссан уг сургуульд Эстони, АНУ болон НАТО-гийн гишүүн бусад улсын 1000 гаруй цэрэг оролцлоо гэж Эстони улсын Батлан хамгаалах хүчин мэдээлсэн байна.Уг сургуульд Эстони улсын Батлан хамгаалах хүчний анги нэгтгэл, НАТО-гийн олон улсын батальоны бүрэлдэхүүнд Эстонид байрлаж буй Их Британи, Бельгийн цэргүүд, АНУ-ын тэнгисийн явган болон Үндэсний гвардын цэргүүд, мөн Эстонийн сайн дурын цэрэгжсэн бүлэглэл оролцжээ.
НАТО-гийн сургууль хоёрдугаар сарын 6-нд эхэлсэн байна. Энэ сарын 12-нд эхэлсэн сургуулийн хоёр дахь үе шатанд сумангийн бүрэлдэхүүнээр хамгаалах болон давших тулаан хийх, отолт хийх, саад бартааг даван туулах, эмнэлгийн тусламж үзүүлэх тактик боловсруулсан байна.
URL: