МУИС-ийн 2019 оны дотоод төслийн батламж гардуулах ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд судалгааны хамрах хүрээг өргөжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаануудын нэг нь МУИС-ИЙН СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ-ыг боловсруулан 2014-2015 оны хичээлийн жилийг “Судалгааг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2015 оноос эхлэн МУИС-ийн эрдэмтэн, судлаач нарт судалгааны төслийн болон судалгааны суурь зардлын санхүүжилт олгох үйл ажиллагааг үндэсний хэмжээний их дээд сургууль, судалгааны байгууллагын дунд анх нэвтрүүлэн хэрэгжүүлж эхлээд эдүгээ 5 дах жилдээ золгож байна.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд их сургуулийн эрдмийн зэрэгтэй багш судлаач нарт судалгааны суурь санхүүжилт олгох, өндөр түвшний судалгааны төслийн санхүүжилт, залуу судлаачийн судалгааны грант, олон улсын хамтарсан төсөл буюу сийд грант, зочин профессор, инновацийн төсөл гэсэн төрлүүдэд 2015-2019 /5 жилийн хугацаанд/ оны хугацаанд нийт 4 тэрбум 76 сая төгрөгийг, эрдэмтэн судлаач нарын судалгааг дэмжих санхүүжилтэд зарцуулсан байна. Үүнээс: Дотоод төслийн санхүүжилтэд 2,2 тэрбум, судлаачдын судалгааны суурь зардалд 1,9 тэр бум орчим төгрөгийг зарцуулжээ.
Инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн Дүрмийн 4.3.1, 8.3, МУИС-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/439 тоот тушаалаар батлагдсан “МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн журам”-ыг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 3-27, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан бөгөөд нийт 6 инновацийн төслийн санал ирсэн ба патентын мэдүүлэг эсхүл патентыг үндэслэн гарааны компани байгуулах, аж үйлдвэр, компанитай лицензийн гэрээ байгуулах болон нийгэмд инновацийн шинэ шийдэл нэвтрүүлэх зорилго бүхий 4 инновацийн төсөл шалгарч 2019.02.15-2020.02.14-ний хооронд буюу 1 жилийн хугацаанд дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан юм.
Шалгарсан инновацийн төслүүд
- ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхмийн профессор Б.Энхсаруул удирдагчтай Нүүрсний хийг метанжуулах процессын хагас үйлдвэрлэлийн туршилт хийх “Энергийн инноваци” гарааны компани байгуулах төсөл (Санхүүжилт: 30 сая төгрөг)
- ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор Б.Цэрэнханд удирдагчтай Эмчилгээний зохиомол шавар үйлдвэрлэх “Энх тунх” гарааны компани байгуулах төсөл (Санхүүжилт: 23,5 сая төгрөг)
- ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн доктор Б.Даваапүрэв удирдагчтай Монгол орны актиномицетээс хоолойны махны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл гарган авах “Mongolian Bio Future (Эм Би Фу)” гарааны компани байгуулах төсөл (Санхүүжилт: 23,5 сая төгрөг)
- ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхмийн профессор Б.Улам-оргих удирдагчтай Дидактикийн шийдэл бүхий физикийн дижитал контент үйлдвэрлэх “SPENUM” гарааны компани байгуулах төсөл (Санхүүжилт: 23,0 сая төгрөг)
Энэ онд өндөр түвшний 10 төсөлд 210,0 сая төгрөг, залуу судлаачийн тэтгэлгийн 11 төсөлд 100,0 сая төгрөг, инновацийн 4 төсөлд 100,0 сая төгрөг, 335 багшид судалгааны суурь зардал болох 420,0 сая төгрөг буюу нийт 830,0 сая төгрөгийг судалгааны санхүүжилтэд олгосон байна.
МУИС-ийн 2019 оны дотоод төслийн батламж гардан авсан судалгааны багууд
ЗАЛУУ СУДЛААЧИЙН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ | |||
№ | Удирдагч | Төслийн нэр | Баталсан төсөв |
Шинжлэх ухааны сургууль-Байгалийн ухааны салбар | |||
1 | Д.Даваадорж – Шинжлэх ухааны сургууль Ахлах багш | Монгол орны геоморфологийн зураглал, 1:500 000 масштаб бүхий геоморфолгийн зургийн цогц мэдээллийн сан | 9,113,670 ₮ |
2 | Дав.Лхагвасүрэн – Шинжлэх ухааны сургууль Дэд профессор | Зэрлэг амьтан ба бэлчээрийн малын тоо толгойн сүүлийн 50 жилийн хамаарал: Монгол орны бэлчээрийн малын тоо толгойн өсөлтөөр чоно, үнэг, болон бусад мэрэгч амьтны төлөв байдлыг загварчлах нь | 8,700,000 ₮ |
Дүн | 17,813,670 ₮ | ||
Шинжлэх ухааны сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар | |||
3 | Н.Гэрэлмаа – Шинжлэх ухааны сургууль, ахлах багш | “Баруун бүс нутаг дахь руни бичиг, тамганы цогц судалгаа-1” | 9,883,800 ₮ |
4 | М.Даариймаа – Шинжлэх ухааны сургууль,дэд профессор | Монголын ЕБС дахь англи хэлний боловсрол: Кэйс судалгаа | 7,740,000 ₮ |
5 | П.Энхжаргал – Шинжлэх ухааны сургууль,ахлах багш | Монголчуудын үндэсний онцлог бүхий үг хэллэгийн танихуйн утгын судалгаа | 7,433,530 ₮ |
Дүн | 25,057,330 ₮ | ||
Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль | |||
6 | П.Гантуяа – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, багш | Монгол адууны тамганы дүрсийг цахим системд бэлтгэх | 9,720,000 ₮ |
7 | О.Анхтуяа – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, ахлах багш | Book Formation according to ICT Job-Skills and Computing Curricula | 10,000,000 ₮ |
8 | Ц.Соёл-Эрдэнэ – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, дэд профессор | Хүрээлэн буй орчин дахь олон цагирагт үнэрт нүүрс устөрөгчид: бохирдол, эх үүсвэр, хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл | 10,000,000 ₮ |
9 | С.Угтахбаяр ХШУИС, ахлах багш | Халдлага илрүүлэх системийг IoT-д ашиглах нь | 9,999,000 ₮ |
Дүн | 39,719,000 ₮ | ||
Бизнесийн сургууль | |||
10 | Ж.Тунгалаг – Бизнесийн сургууль ,ахлах багш | Брэндийн үнэ цэнийг хэмжих аргачлалыг боловсруулах, үндэсний брэндийн үнэ цэнийг хэмжих нь | 7,410,000 ₮ |
11 | Б.Алтан-Эрдэнэ – Бизнесийн сургууль, ахлах багш | Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн мэдээлэл боловсруулалт, ашиглалтын судалгаа | 10,000,000 ₮ |
Дүн | 17,410,000 ₮ | ||
Нийт дүн | 100,000,000 ₮ |
ӨНДӨР ТҮВШНИЙ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ | |||
№ | Удирдагч | Төслийн нэр | Баталсан төсөв |
Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль | |||
1 | М.Одсүрэн – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Дэд профессор | Цөмийн спектр | 15,000,000.00 |
2 | Н.Баатарбилэг Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, профессор | “Хар нунтаг ба Ногоон хөгжил – Biochar -4R” | 18,867,000.00 |
3 | О.Алтансүх – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, профессор | Хотын хөх ул мөрийн аргачлалыг ашиглан хот, суурин газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн тогтолцоог бий болгох нь | 15,000,000.00 |
4 | О.Болормаа – Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны сургууль, профессор | Үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх хүнд элементийн тархалтыг тодорхойлох, электрокинетикийн аргаар бохирдлыг бууруулах судалгаа | 25,000,000.00 |
5 | Ж.Батхүү – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, профессор | Шар яргуй ( Pulsatilla flavescense )-ны цэцэгний химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа | 21,500,000.00 |
6 | Х.Оюундолгор – Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, дэд профессор | Гүн сургалтын аргад суурилсан их хэмжээний шуугиант цэгэн өгөгдлийн боловсруулалт | 25,000,000.00 |
Дүн | 120,367,000.00 | ||
Шинжлэх ухааны сургууль-Байгалийн ухааны салбар | |||
7 | Б.Баяртогтох – Шинжлэх ухааны сургууль, профессор | Палеарктик ба Неарктикийн хөрсний микроартроподын биологийн олон янз байдал, биогеографи, онтогенез ба филогенез | 25,000,000.00 |
8 | Н.Цогбадрах – Шинжлэх ухааны сургууль, профессор, | Дэвшилтэд энергийн соронзон материалын онолын судалгаа | 25,000,000.00 |
Дүн | 50,000,000.00 | ||
Бизнесийн сургууль | |||
9 | Р.Энхбат – Бизнесийн сургууль, профессор | D.C. програмчлалын онол аргыг Бизнест хэрэглэх нь | 25,000,000.00 |
Дүн | 25,000,000.00 | ||
Хууль зүйн сургууль | |||
10 | Э.Байгал – Хууль зүйн сургууль Ахлах багш | Олон улсын хөрөнгө оруулалтын арбитр-өнөө ба ирээдүй | 14,633,000.00 |
Дүн | 14,633,000.00 | ||
Нийт дүн | 210,000,000.00 |
Үүний үр дүнд МУИС-ийн олон улсын хамгийн нэр хүнд бүхий Web of Science-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо 1,7 дахин, тус бүтээлийг хэвлүүлсэн судлаачийн тоо 2 дахин өсөн эрдэм шинжилгээний бүтээлээрээ үндэсний судалгаа, шинжилгээний байгууллагын дунд тэргүүлэх байр суурийг сүүлийн жилүүдэд тасралтгүй хадгалж судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг их сургуулийн эгнээнд нэгдэн орох стратегийн зорилгыг биелүүлэх чухал ач холбогдолтой болохыг дурдан дотоод төслийн батламж гардан авсан нийт эрдэмтэн судлаач нартаа эрдэм, судлалын ажилд нь улам их амжилт хүсье.
Эрдэм шинжилгээний хэлтэс
URL: