Хотын даргын төлөөх нэг санал … төгрөг!!!
МАН-ын Хяналтын хороо өчимгдөр орой хуралдаж Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна. С.Мөнхчулууны хувьд намын гишүүнээс түдгэлзүүлсэн ч Хотын даргад өрсөлдөж нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлна гэж буй бол нөгөө талд Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыгаа өрсөлдүүлэхгүй гэх шийдвэрийг гаргаж буй сураг байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргад дахин өрсөлдөх санаатай байгаа ч намын удирдлагууд нь ахиж ялагдахаас сэрэмжилж түүний оронд хотын орлогчоор ажиллаж буй Батбаясгаланг өрсөлдүүлнэ гэсэн яриа чих дэлсэх боллоо. Ямар боловч хотын даргын сунгаа ирэх сарын 15-нд товлогдсон. МАН-ын фракци хоорондын тэмцэл нийслэлийн төрийн захиргааг хямраах хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш. Аргаа барсан зарим нь нийслэл иргэдийн хуралгүй, хотын аргагүй яваад болоод байна. 2020 оны сонгууль болтол ингээд явчихвал яасан юм гэсэн яриаг гаргаж байна. Үүнийг сөрөг хүчнийхэн ч өөгшүүлэн дэвэргээд л.
Намаасаа хөөгдөх дээрээ тулсан С.Мөнхчулуун ийм шийдвэртэй нүүр тулсан ч мөчөөгүй өгөхгүй хотын даргад өрсөлдөнө гэдгээ дахин мэдэгдсэн. Тэгэхээр С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хэн нь хотын дарга болох вэ гэсэн марафон ид дундаа өрнөж байна. Харин санал өгөх эрх бүхий төлөөлөгчдийн кноп хэдэн төгрөгт хүрч байгааг таашгүй. Марафоны хоног сунжирах тусам үнэд орох магадлал өндөрсөнө. С.Мөнхчулууныг хотын фракци буюу мөнгөлөг нөхөд зүтгүүлж байгаа. С.Амарсайханыг эрх барьж буй фракци. Эндээс харахаар ур ухаан, хөрөнгө мөнгөний өрсөлдөөн хүч тэнцүүхэн байгаа гэхэд болно.
С.Сэцэн
Times.mn
URL: