Сайдын том дуугарах цаг болжээ

Хамтарсан Засгийн газарт нэгэнт үүргээ гүйцэтгэсэн болохоор засгаас гарах мэдэгдлээ хийчихээд байгаа Ардчилсан намын сайд нар сүүлийн үед дуугаа өндөрсгөөд тун ч сэхүүн болжээ.

Тэр дундаа Эруүл мэндийн сайд С.Ламбаа хийсэн бүтээснээрээ тун ч их бардамнаж байгаа бололтой.Арга ч үгүй биз хэлэх үг хийсэн юмтай хүн чинь. Гэхдээ л түүний бардамнах зан арай л хэрээс хэтрээд байх шиг.

Өвчин туссан хэн ч мөнгөө төлөөд эмчид үзүүлэх ёстой гээд л авч өгч байх юм. Тэгэхээр түүний үгний цаана “Та өгөх юмаа өгч байж л эмчид үзүүлнэ ш дээ” гэсэн санаа давхар нуугдаад байгаа бус уу.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих