Сирид хоёр дэлбэрэлтийн улмаас олон хүн амь үрэгджээ

5c6b77e5b3b99Даваа гарагт Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид хоёр дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 24 хүн амь үрэгдсэн тухай Их Британид төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлэв.

Дээрх байгууллагын мэдэгдэлд тэмдэглэснээр, эхний дэлбэрэлт тээврийн хэрэгсэлд суурилуулсан тэсрэг төхөөргөөс үүдэлтэй бол уг ослын газарт түргэн тусламж ирж байх үед өөр нэг дэлбэрэлт болсон ажээ.

Харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 24 хүрсний 4 нь бага насны хүүхэд байжээ. Үүний зэрэгцээ олон арван иргэн шархадсан байна. Энэ халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна

Идлиб муж нь Сирийн сөрөг хүчнүүдийн сүүлийн томоохон түшиц газар юм. Тус бүс нутагт “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэт даврагсдын бүлэглэл хяналтаа өргөжүүлсээр байгаа ажээ.

Ерөнхийлөгч Башар-аль-Асадын Засгийн газар Идлибийн эргэн тойрон дахь бүс нутгийг бөмбөгдсөн нь амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэхэд хүргэсэн байна.

montsame.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих