НЭГ ИРГЭНД 41.4 ЛИТР СОГТУУРУУЛАХ УНДАА НОГДДОГ
Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг Үндэсний статистикийн хороо тооцож гаргажээ.
2018 онд үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн нэг хүнд хэдий хэмжээтэй ногдож байгааг тооцвол:
- спирт 3.3 литр
- архи, дарс 9.2 литр
- шар айраг 28.9 литр
- тамхи 15 хайрцаг болж байна.
Харин импортын бүтээгдэхүүнээс нэг хүнд ногдохоор авч үзвэл:
- архи, дарс 1 литр
- шар айраг 2.3 литр
- тамхи 40 хайрцаг болж байгаа аж.
Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээгээр нь үзвэл нэг хүнд 2018 онд архи, дарс 10.2 литр, шар айраг 31.2 литр, тамхи 45 ширхэг ногджээ. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 41.4 литр согтууруулах ундаа ногдов.
Эх сурвалж: ҮСХ
URL: