ОХУ-ЫН ХАМГИЙН ЯДУУ БНУ-ААР ТУВА ТОДОРЧЭЭ
ОХУ-ын хамгийн их ядууралтай бүс нутгаар Тувагийн БНУ тодорчээ. Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова Сочид болсон хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хийсэн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан байна.
Түүний хэлснээр, Тувагийн бүх хүн амын 41.5 хувь нь ядуу. Хүн амд эзлэх насанд хүрээгүй хүүхдийн хувь бусад бүс нутгаас илүү /35 хувь/ байдаг тул хүүхдийн ядуурлаар мөн ОХУ-д толгой цохиж байгаа аж. Тувачуудад ажлын байр огт байхгүй гэж хэлж болох бөгөөд өдөр хоногийг аргацаах байдлаар амь зууж байгаа гэж Tатьяана Голикова хэлжээ. Тэрээр Тувад ядуурлыг багасгах чиглэлд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг анхааруулсан байна.
ОХУ-д 2024 оныг хүртэл ядуурлыг бууруулах нь Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн оны тавдугаар сард танилцуулсан хөтөлбөрт хамгийн гол зорилтын нэг болж орсон байдаг аж.
URL: