Хотын даргын төлөөх СУНГАА дахин эхэллээ

1550468573_5c3ebac6e706aӨнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга С.Батболд ажлаа өгснөөс хойш өнөөдрийг хүртэлх хоёр сар гаруй буюу 68 хоног хот удирдлагагүй байлаа.

Энэ хугацаанд хотын даргаа сонгож, томилох гэсээр байтал хурлын ирц хүрсэнгүй. Удтал хүлээж, улс төрийн тохироо хийгдсэний дараа Хотын даргаа сонгосон боловч тохироо, төлөвлөгөө зурсан зургаар явагдсангүй ээ. Ингээд төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдож, томилогдохоо хүлээсээр сар боллоо…
Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж байж тэрээр хотын дарга болохоор байсан ч түүнийг батламжлахаас татгалзсан билээ. Ингэснээр хотын даргын сунгаа, өрсөлдөөн дахин эхлэхээр болж байна.
МАН хотын даргаар хэнийг тавих тохироогоо сайтар хийж, хайрцаглаж чадаагүйгээс төлөвлөгөө зургаар явагдаагүй тул дахин санал хураалтад ихэд анхаарч байгаа нь ойлгомжтой.
Хотын даргын голд өрсөлдөөн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хооронд явагдах таамаг байна. Одоо НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулахаар болж байна. Энэ 7 хоногт хуралдаж магадгүй гэх тов байгаа юм. Харин хурлаар сонгогдсон хүнийг Ерөнхий сайд ажлын таван хоногийн дотор шууд батламжилна, буцаах эрхгүй хуулийн заалттай.
Ямартаа ирэх 15 хоногт Улаанбаатар хот ШИНЭ ДАРГА-тай болох нь ээ.
ТӨР.МН
Б.БАДАРЧ

URL:

Сэтгэгдэл бичих