ОХУ-Д БАРИЛГА НУРЖЭЭ
ОХУ-ын Сант-Петербург хотын Мэдээлэл технологи механик оптикийн судалгааны үндэсний их сургуулийн барилгын гурван давхар өчигдөр нуржээ. Ослын үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд нурангинаас 86 оюутан гаргаж авснаас 20 нь гадаад оюутан байсан аж. Их сургуулийн барилгын дээд талын гурван давхар нурсан эл хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хуучны барилгыг сэргээн засварлахад барилга угсралтын ажил муу хийснээс болж нуралт үүссэн гэж үзэж байгаа юм байна. Ослын үеэр зарим оюутнууд бичлэг хийсэн байна. Бичлэгт барилгын таазнаас эхлэн цуурч, нурж байгаа нь бичигджээ.
URL: