Европын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ

712-15504626915c6a2e65a7eb1Ерөнхийлөгч Николас Мадурогийн тушаалаар өөрийг нь болон Европын парламентын төлөөлөгчдийг Венесуэлээс гарч явахыг шаардаж байгаа тухай Испанийн Ардын намын төлөөлөгч  Эстебан Гонсалес Понс өнгөрсөн ням гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Бидний паспортыг хурааж авч, Венесуэлээс гарахыг шаардаж байна. Тэд бидэнд тун таагүй хандаж байгаа бөгөөд Н.Мадуро биднийг энд байлгахыг хүсэхгүй байна гэх ганц тайлбарыг өгч байна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
“Биднийг гарч явахыг шаардах нь яриа хэлэлцээний бүх хувилбар дуусч, Венесуэлийн асуудлаархи харилцаа холбооны бүлгээс Европын Холбоог гарах ёстойн нотолгоо болох ёстой” гэж Эстебан Гонсалес Понс мөн мэдэгджээ.
Европын парламентын 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо болон Европын орнуудын төлөөлөгчидтэй уулзах ёстой байсан аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих