Бор өндөг цагаанаасаа юугаараа ялгаатай вэ? Өндөгний тухай баримтууд

news_80310_1Өндөгний тухай сонирхолтой баримтууд:  цагаан өндөг чанаараа бор өндөгнөөс ялгаатай юу,  өндөгөн дэх холестерин үнэхээрийн онц аюултай юу?

1. Өндөг ашигтай, өлтэй

Тахианы өндөг дунджаар 80 килокалори агуулдаг. Илчлэгээрээ өндөг дунд зэргийн хэмжээтэй нэг алим, тал гадил жимс, 100 грамм үхрийн хэл юмуу тахианы утсан махтай  тэнцэнэ.  Үүнээс гадна,  өндөгөнд үнэт  аминдэм, микроэлементүүд  болон уураг  агуулагддаг. Өндөг идэх нь энерги өгдөг төдийгүй, үс, хараа болон нийт бие махбодид эерэгээр нөлөөлдөг байна.

2.  Өндөгөн дэх холестерин үзэж заншсанаар, тийм ч аюултай биш

Холестерин нь өндөгний зөвхөн шар хэсэгт агуулагддаг бөгөөд лецитин гэдэг бодисоор ( мөн өндөгөнд байдаг бөгөөд холестерин, тос боловсруулахад тусладаг бодис) тэнцвэржиж байдаг.

3. Түүхий өндөг идэх осолтой

Өндөгийг түүхийгээр нь идэх нь сальмонеллезийнхэлбэрээр таагүй үр дагавар дагуулж болно. Энэ аюултай бактери түүхий өндөгөнд байнга байдаг бөгөөд  чанаж, шарахад үхдэг байна. Хальсны гадаргуугаас өндөгний доторхи массанд  микроб оруулахгүйн тулд эхлээд өндөгний гадна талыг сайтар угаах нь бас чухал.

4. Өндөглөгч тахиа жилдээ дунджаар 250-300 өндөг гаргадаг

Нэг өндөг гаргахад ийм тахианд нэг хоног орчмын хугацаа хэрэгтэй байдаг байна.

5. Цагаан өндөг нь бор өндөгний  адил мөн ашигтай

 Цагаан өндгийг бодвол бор өндөг амт чанартай, илүү ашиг тустай гэсэн яриа байдаг ч,  цагаан өндөг нь эдгээр үзүүлэлтээрээ огтхон дутуугүй юм.  Өндөглөгч тахианы үүлдэрт  л  ялгаа  байдаг.  Хальсны өнгө нь өндөглөгч тахианы зүсээс хамаардаг бөгөөд цоохор  тахиа бор болон цайвардуу өндөг гаргадаг бол, цагаан тахианаас цагаан өндөг гардаг байна.  Өндөгний шарын  өнгө нь өндөглөгч тахианы хоолноос л шалтгаалдаг аж.

6. Япон улс тахианы өндөгний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг

Тус орны оршин суугч бүр  өдөр бүр дунджаар  нэг өндөг иддэг байна.

7. Өндгийг  үнэр ихтэй бүтээгдэхүүний дэргэд хадгалж болохгүй

Хальс нь  сүвэрхэг байдгаас өндөг үнэрийг амархан шингээдэг.

 8. Чанасан өндөг нь шингэхдээ удаан.

Чанасан өндөгийг бие махбодь ойролцоогоор гурван цагт шингээдэг. Чухамхүү тиймээс чанасан өндөгийг унтахын өмнө идэхгүй байх нь дээр.

9. Шинэ эсэхийг шалгая гэвэл,  өндөгийг хүйтэн устай аяганд хийж болно.

Шинэ байх тусам түүний мохоо  өнцөг дэх  агаартай хөндий бага байдаг учир, өндөг  живдэг.  Харин хуучирсан өндөг усан дээр хөвдөг бөгөөд ийм өндгийг хүнсэнд хэрэглэхгүй байх нь  дээр.

С.Инда

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих