Бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдав
Хаврын улирал болохоор гал түймрийн аюул ихэсдэг талаар онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 16-нд зургаан удаагийн гал түймэр гарсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн иргэн Э-ийн гэр шатсны улмаас хоёр настай эрэгтэй хүүхэд, долоон настай эмэгтэй хүүхэд нас баржээ.
Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: