“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ
“Шар хантаазатнууд” хөдөлгөөнд оролцогчдын тоо нэлээд буурсан гэж Францын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон 14 дэх удаагийн жагсаал цуглаанд 41,5 мянган хүн цугларснаас Парис хотод 5 мянган хүн цугларсан байна. Харин өнгөрсөн бямба гарагт нийт 51,4 мянган хүн жагсаал цуглаанд оролцжээ.
Шатахууны үнийг нэмэгдүүлэхийг шаардсан томоохон хэмжээний жагсаал цуглаан Франц улсад өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Түүнээс хойш бямба гараг бүр жагсаал цуглаан өрнөж байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцогчдын тавих шаардлага нэмэгдсээр байгаа аж.
URL: