Төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр, куб бохир ус хүлээн авдаг
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 01-ээс эхэлж 36 сарын хугацаанд барихаар ТЭЗҮ-д тусгагдсан юм.
Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх юм.
П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн
URL: