100-н нэрийн барааны 67-ынх нь үнэ нэмэгджээ

158

Үндэсний статистикийн хорооны өнөөдөр танилцуулсан судалгаагаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляци 2019 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна.

Үний өсөлтийг орон нутгаар авч үзвэл Орхон аймагт хамгийн их өссөн бол Говьсүмбэр аймагт буурчээ.

Улаанбаатар хотод инфляци 8.1 хувьтай байна. Харин өмнөх сараасаа 0.3хувийн өсөлттэй байгаа бөгөөд үүнд

-хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.8 хувь
-согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь
-хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний
-36.6 хувь буюу 126 бараа, үйлчилгээний үнэ өсөж
-14.2 хувь буюу 49 бараа, үйлчилгээний үнэ буурч
-49.2 хувь буюу 169 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв.
Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 67 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих