KFC-ийн сүүдэр буюу өттэй тахианы мах

97603e64a659107e537e234487c4f99fa3c1896fДэлхий даяар олон мянган салбартай KFC сүлжээний хоолонд монгол иргэд хордож, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа билээ. Эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулсан бүтээгдэхүүнээр үйлчилсэн тохиолдол зөвхөн манай улсад л тохиолдсон явдал биш аж. Дэлхийн олон оронд KFC-ийн тахианы мах хүний биед сөргөөр нөлөөлж буйг батлах олон баримт бүртгэгдэж, олон нийтийн сүлжээгээр зураг, бичлэгтэйгээ тархсан юм. Эдгээр аймшигтай баримтуудын нэг нь өттэй тахианы мах аж. Өндөр хэмд шарсан ч гэлээ дотор нь амьд өт язганаж байгаа нь KFC-ийн үнэн төрх юм.

2012 оны аравдугаар сар

Энэтхэгийн Шинэ Дели хотын Керала дүүрэгт байрлах KFC-ийн салбараар үйлчлүүлсэн гэр бүл захиалж авсан шарсан тахианы мах нь өттэй байгаа тухай гомдол гаргасан тухай мэдээлэл news18.com хэмээх мэдээллийн сайтаар цацагдав. Хэрэглэгчийн гаргасан гомдлын дагуу Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдлын газар KFC-ийн тус салбарт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд  бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд тахианы махаа хадгалсан, тус салбар бүхэлдээ ариун цэврийн шаардлага хангаагүй бохир байсан нь илэрчээ. “Өттэй” шарсан тахиагаар үйлчилсэн тохиолдол Мумбай, Тамил Наду гээд маш олон хотод бүртгэгдсэн байна.

2014 оны зургадугаар сар


Шри Ланкын Негомбо хотын KFC-ийн салбараар үйлчлүүлсэн эмэгтэйн идэж байсан тахианы шарсан мөч нь мөн л өттэй байсныг гэрэл зургаар баримтжуулжээ. Шажигнасан бүрмэлтэй +170-250 хэмд шарж болгодог тахианы мөчний гол хэсэгт амьд өт байгаа нь шри ланкачууд төдийгүй дэлхий нийтийн жигшлийг төрүүлэв. Өттэй тахианы махаар үйлчилсэн KFC-ийнхний талаар орон нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвд мэдэгдэхийг ажилтнуудаас нь шаардсан ч худал үгсээр аргацаан, өттэй тахианы махаа хураан авч, уучлал хүсээд тооцоо хийхгүй байж болно гэдгээр бүх алдаагаа цайруулахыг хүсчээ.  Өтсөн махаар үйлчилсэн тохиолдол Шри Ланкад өмнө нь ч гэсэн гарч байсан аж. Тухайлбал Веллаватта дүүрэг дэх FKC-ийн салбар мөн л өтсөн тахианы шарсан махаар үйлчилсэн байна.

KFC-ийн сүүдэр буюу өттэй тахианы мах

KFC-ийн сүүдэр буюу өттэй тахианы мах

KFC-ийн сүүдэр буюу өттэй тахианы мах

2018 оны гуравдугаар сар

Австралийн Өмнөд Уэлсийн оршин суугч Мартин Бэйтс KFC-ийн шарсан тахианы мах захиалан авчээ. Харамсалтай нь түүний захиалсан амтат шарсан тахианы мах нь дотор хэсэгтээ битүү өттэй байжээ. Амтархан идсэн тахианы махан дотор нь өт язганаж байхыг харсан Мартин Бэйтсийн дотор нь эвгүйрхэж, бөөлжиж эхэлсэн байна. “Энэ бол аймшигтай зүйл. Би өттэй мах идсэн гэдгээ мэдээд араас нь бүтэн сав Листерин гэдэг ам зайлагч уусан. Гэсэн ч өнөөх өтнүүд миний дотор байгаа юм шиг сэтгэгдэл төрсөөр байна” гэж Мартин Бэйтс Gold Coast Bulletin-ийн сэтгүүлчид ярьжээ. Мартин Бэйтс өттэй тахианы махны зургийг нь авч KFC-ийнхэнд хүргүүлсэн бөгөөд хариуд нь 20 ам.долларын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг авсан аж. “Өттэй махаар үйлчилчихээд уучлал гуйж алдаагаа засахын оронд ахиад үйлчлүүлэх эрхийн бичиг өгсөн нь намайг төдийгүй бүх хэрэглэгчдээ гомдоож буй зохисгүй үйлдэл гэдгээ KFC-ийнхэн ойлгохгүй байна. Тэднийхээр ахин хэзээ ч үйлчлүүлэхгүй, эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн бүрийг KFC-ээр үйлчлүүлэхгүй байгаасай гэж хүсч байна” гэж Мартин Бэйтс хэлжээ. Мартин Бэйтс-т тохиолдсон зүйл хэвлэлд нийтлэгдснийг уншсан нэрээ нууцалсан иргэдийн нэг нь Брисбан дахь KFC-ийн салбараас авсан бургер нь ч мөн өттэй байсан гэдгийг сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байна.

KFC-ийн сүүдэр буюу өттэй тахианы мах

2014 оны аравдугаар сар

БНХАУ-ын Гуанжоу хотын Гуандонг дүүргийн оршин суугч Лью Цай гэх эмэгтэй ч мөн KFC-ийн өттэй бүтээгдэхүүнийг “амталсан” хохирогч болжээ. Тэрээр гэрийнхээ ойролцоох KFC-ийн салбараас тахианы шарсан далавч 10-ийг захиалсан байна. “Энэ бол KFC-ээр хамгийн сүүлчийн удаа үйлчлүүлсэн тохиолдол минь байх болно. Идэж буй хоолонд чинь өт язганаж байгааг харах, түүнийгээ өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж сурталчилдаг газраас мөнгөөрөө худалдаж авах ямар муухай гэдгийг илэрхийлэх үг ч олдохгүй байна” гэж Лью Цай бичжээ. Тэрээр өөрийн захиалж авсан өттэй тахианы далавчныхаа бичлэгийг хийн сошиал сүлжээнд байршуулсан юм. KFC түргэн хоолны сүлжээнийхэн өтсөн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ дайлсан анхны тохиолдол биш. Лью Цайд тохиолдсонтой адил зүйл 3 сарын өмнө Шанхай дахь KFC-ийн салбарт мөн гарч байсан бөгөөд KFC-ийнхэн олигтой хүлцэл ч өчөөгүй байна.

Дэлхий даяар олон мянган салбартай KFC сүлжээний хоолонд монгол иргэд хордож, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа билээ. Эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулсан бүтээгдэхүүнээр үйлчилсэн тохиолдол зөвхөн манай улсад л тохиолдсон явдал биш аж. Дэлхийн олон оронд KFC-ийн тахианы мах хүний биед сөргөөр нөлөөлж буйг батлах олон баримт бүртгэгдэж, олон нийтийн сүлжээгээр зураг, бичлэгтэйгээ тархсан юм. Эдгээр аймшигтай баримтуудын нэг нь өттэй тахианы мах аж. Өндөр хэмд шарсан ч гэлээ дотор нь амьд өт язганаж байгаа нь KFC-ийн үнэн төрх юм.

2012 оны аравдугаар сар

Энэтхэгийн Шинэ Дели хотын Керала дүүрэгт байрлах KFC-ийн салбараар үйлчлүүлсэн гэр бүл захиалж авсан шарсан тахианы мах нь өттэй байгаа тухай гомдол гаргасан тухай мэдээлэл news18.com хэмээх мэдээллийн сайтаар цацагдав. Хэрэглэгчийн гаргасан гомдлын дагуу Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдлын газар KFC-ийн тус салбарт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд  бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд тахианы махаа хадгалсан, тус салбар бүхэлдээ ариун цэврийн шаардлага хангаагүй бохир байсан нь илэрчээ. “Өттэй” шарсан тахиагаар үйлчилсэн тохиолдол Мумбай, Тамил Наду гээд маш олон хотод бүртгэгдсэн байна.

2017 оны арваннэгдүгээр сарын 11

Австралийн Сидней хотын иргэн Элена Севилла хүүгийнхээ 18 насны төрсөн өдрийн үдэшлэгт KFC-ийн шарсан тахиа захиалан авчээ. Үдэшлэгт ирсэн зочдыг дайлахаар тахианы шарсан далавч, мөч нийлсэн 100 гаруй бүтээгдэхүүн авсан аж. “Хүүгийн минь төрсөн өдрийн үдэшлэг гайхалтай сайхан болж байлаа. KFC-ийн тахианы шарсан далавчны сайхан амттайг зочид магтаад, хүүгийн найзууд шарсан тахианаас нь амтархан идээд л.  Би ч гэсэн шарсан тахианы махнаас идэж эхэлсэн. Гэхдээ миний хазсан тахианы махан дээр нэг зүйл хөдлөх шиг болсон юм. Лавлан хартал, Бурхан минь өт байсан, бүр амьд шүү” гэж Элена Севилла хэлжээ.

Элена Севилла тэр даруй захиалга өгсөн KFC-ийнхээ салбарт шарсан тахианы мах нь өттэй байгаа тухай мэдэгдсэн ч тэд түүний гомдлыг авч хэлэлцэх нь бүү хэл үгүйсгэж, өөрсдийг нь гүтгэж байна гэж хэлжээ.

 

 

 

 

24 barimt.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих