МИАТ: Тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн

15502144475c66652ff3ba4Өнөөдөр 13.00 цагийн үед Инчеоноос Улаанбаатарын чиглэлд нисэх гэж байсан “Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ302 онгоц түр саатаж, зорчигчдоо шуурхай буулгасан. Шалтгаан нь тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хэмээн зорчигчдыг буулгаж, БНСУ-ын тусгай албаныхан хүрэлцэн иржээ. Тэгвэл энэ талаар МИАТ-ээс тодруулахад “2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна.

Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээллэх болно” гэжээ.

 

 

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих