Цасан шуурга шуурна
Маргааш, нөгөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 32-37, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31, өдөртөө 15-20 хэмийн хүйтэн байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: