Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад сандрах болов ?

712-1550202021712-15500295361-(1)Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар нэр бүхий сэтгүүлчидтэй “ Туушин” зочид буудлын хурлын танхимд ярилцаж,түүнийгээ өөрийнхөө албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулав.

Ихэд сандарсан,ундуйцсан байдалтай хариулт өгсөнөөс нь харахад экс Ерөнхийлөгчийн нэр холбогддог МАНАН бүлэглэлийн хамгийн том луйвар гэгдэх Эрдэнэтийн 49 хувийн асуудал илрэх гэж буйтай холбоотой бололтой.
Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байсан нь үнэн болохыг Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд мэдэгдсэн.
Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудал, энэ нэг том луйвар, энэ нэг хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн болгоныг л дарамталдаг” хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.
Эрдэнэтийн 49 хувийн асуудал илрэх шатруугаа орсон учир МАНАН бүлэглэл ийнхүү амь тавих гэж буй гэдэг нь өдөр өдрөөр нотлогдоод байх шиг. Хулгайчийг үнэрээр нь мэддэг, нэг мэдэхэд Эрдэнэтийн 49 хувийн эзэн Х.Баттулга болсон байна, та нар харж байгаарай хэмээн экс Ерөнхийлөгчийн хэлсэн үг хулгайгаа булаалдаж буйн шинж үү эсвэл Нямка сайдын хэлээд байдаг шиг өнөөх 49 хувь ярьсан хүмүүсийг дарамталдаг хэлбэр одоогийн төрийн тэргүүнийг онилов уу? Ярилцлагынхаа туршид 79 удаа Баттулга гэсэн нэрийг хэлсэн гэлцэнэ…
Энэ их сандрал,бухимдалынх нь цаана өнөөх “авсан хүн арван тамтай,алдсан хүн нэг тамтай” гэдэг биелэлээ олоод байх шиг байна. Үндсэндээ бол Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлэг Эрдэнэт үйлдвэрийг МАНАН бүлэглэл хууль бусаар авсан гэдгийг экс Ерөнхийлөгч Эрдэнэтэд хувьчлал болоогүй, “худалдан авалт” болсон.
Гадны улс орон, аж ахуй нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуй нэгжид ирсэн. Нэр томъёоны хувьд хувьчлал биш…
Хэрэв хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай” гэж мэдэгдсэн зөвхөн энэ өгүүлбэрээрээ Ц.Элбэгдорж өөрийгөө илчилсэн юм.
Уг нь бол Эрдэнэт Монголд ч, ОХУ-д ч төрийн өмч байгаа тохиолдолд түүнийг худалдах эсэх нь хоёр төрийн мэдлийн асуудал. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй. Монголын төр ямар ч хувьчлал явуулаагүй. Иймээс Эрдэнэт үйлдвэр Монголын бүх ард түмний өмч хэвээрээ гэсэн үг.
Гэтэл МАНАН бүлэглэл Монголын төр өөрийн мэдлийн өмчийг өмчлөх,эзэмших эрхээс татгалзсан мэт бусармаг үйлдэл хийхийн зэрэгцээ Монголын бүх ард түмний өмчийг хувийн өмчид хууль бус аргаар булаан авсан энэ үйлдлийг луйвар дээрмийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс МАНАН бүлэглэлийн, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хутгасан хор, луйвар нийтэд ил болох дөхсөн учир тэрээр ийнхүү сандралтай, бухимдуу олны өмнө ил гарав бололтой.
Ч.Явуухүү
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих