Энтони Жошуагийн шинэ өрсөлдөгч тодорчээ
Хүнд жинд хамгийн нэр хүндтэй дөрвөн хувилбарын боксын дэлхийн аварга, Их Британийн ширэн бээлийтэн Энтони Жошуа өнгөрсөн оны есдүгээр сард Оросын тамирчин Александр Поветкиныг ялсан бөгөөд шинэ өрсөлдөгчөө тодруулжээ.
Түүнтэй зургаадугаар сарын 01-ний өдөр тулгарах боксчин бол Америкийн ширэн бээлийтэн Жаррел Миллер гэнэ. Энэ тулаан Жошуагийн хувьд Их Британийн гадна хийж буй анхны тоглолт байх болно.
Жошуа мэргэжлийн рингэн дээр 22 тулаан хийсэн бөгөөд 21-ийг нь илт давуу байдлаар дуусгасан билээ. Тэрбээр бүх тулаандаа ялалт байгуулсан юм.
Америкийн боксчин Миллерийн хувьд 24 тулаан хийж, нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: