Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаагаа дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно. Тэрээр Япон улсад суралцаж, бэлтгэлээ хийдэг юм байна. Оюутны Унивeрсиад наадам ирэх гуравдугаар сарын 2-12 ны хооронд ОХУ-ын Красноярск хотод болно. Түүний багш дасгалжуулагчаар Япон улсын иргэн Козука Сачико ажилладаг ажээ.
Монгол улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна. Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцохоор болжээ.
Ч.Амар
URL: